Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН “ШИЛДЭГ ТҮНШЛЭЛ-2019” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
5 жил өмнө   1789
Монгол Улс Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллага /Child&Youth Finance International/-ын “Шилдэг түншлэл-2019” шагнал хүртэв.
 
Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалт жил бүр болдог бөгөөд энэ жилийн буюу 5-р уулзалт Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Йоханнесбург хотноо 6-р сарын 19-20-ны өдрүүдэд боллоо. Тус уулзалтын нэг чухал ач холбогдол бүхий хэсэг бол  “Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ юм. Ийнхүү 2019 оны 6-р сарын 19-ний өдөр 8 дахь удаагаа Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагнал гардуулах ёслол болж, шилдгийн шилдгийг тодруулсан ба Монгол Улсад “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлснийг үнэлж “Шилдэг түншлэл-2019” төрөлд шагнал олгов.
 
Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмжийн шагнал нь үндэсний хэмжээнд болон бүс нутаг, олон улсын түвшинд хүүхэд, залуусын санхүү, нийгэм, насан туршийн боловсролд хувь нэмрээ оруулж байгаа улсуудыг онцолж, шагнал олгодог. Энэ удаа нийт 151 улс өрсөлдсөн бөгөөд Шилдэг улс категорийн Шилдэг түншлэл төрөлд Монгол Улс нь Ангола, Аргентин, Колумби, Марокко, Португали гэсэн улсуудтай тунаж үлдсэнээр эцсийн шатанд тэргүүлэв.
 
Шагналын тухай дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.childfinanceinternational.org/initiatives/awards.html
МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН “ШИЛДЭГ ТҮНШЛЭЛ-2019” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0