2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 7,368,256 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Авто Зам' (AAR+14.98%) болон 'ЛэндМН ББСБ' (LEND+14.98%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Ар Баянхангай' (ABH-10.00%) болон 'Талх Чихэр' (TCK-5.72%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр 'TOP 20' индекс 21552.81 нэгж болж 0.59 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,654,075,854,222.83 төгрөг боллоо.
Өчигдөр 7,368,256 ширхэг хувьцаа арилжлаа |
|