Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙН 59 ХУВЬ НЬ ЭКСПОРТЫГ ДЭМЖЖЭЭ
4 жил өмнө   1798
МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасан. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 59 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэж байна. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200  гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. 2 дахь шатны санхүүжилтийн бэлтгэл ажил  үргэлжилж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 1570 ажлын байрыг шинээр бий болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувь, борлуулалтын хувь хэмжээг 27 хувиар өсгөжээ.
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ноос, ноолуурын салбарт 300 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн жил тус салбар нийт 1.3 орчим их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 30 хувийг дотооддоо борлуулж үлдсэн 70 хувийг гадны орнуудад экспортолсон байна.
ХӨГЖЛИЙН БАНКНААС ОЛГОСОН САНХҮҮЖИЛТИЙН 59 ХУВЬ НЬ ЭКСПОРТЫГ ДЭМЖЖЭЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0