Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
4 жил өмнө   2048
Монгол Улсын Хөгжлийн банк нь зах зээлийн судалгааны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь тухайлсан салбарт МУХБ-наас санхүүжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн судалгаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 28 хоногт хийх  болно.
 
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
А. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
 
Б. Татварын цахим тодорхойлолт
 
В. Шүүхийн төрөлжсөн архивийн лавлагаа /сүүлийн 3 жил/
 
Г. 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
 
Д. Нийгмийн даатгалын тодорхойлолт
 
Е. Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар
 
Ё. Уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх зөвлөх багийн бүрэлдэхүүний чадвар, туршлагын талаарх мэдээлэл.
 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болохгүй.
 
Гадаадын этгээд оролцох эрхгүй.
 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 12-р сарын 02-ний 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээр 2019 оны 12-р сарын 03–ний өдрийн 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
 
 
 
 
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
 
Энхтайваны өргөн чөлөө-19, 11 давхар, Утас :70130513-555
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0