Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ХӨГЖЛИЙН БАНК ОРОЛЦОВ
5 жил өмнө   1634
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилах нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ сарын 16-27-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ арга хэмжээний эхний өдөр Ерөнхий сайдын болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагууд,  Сангийн яам, түүний харъяа агентлагууд үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнаж, иргэдээ сонсон, төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг олгож байна. Нээлттэй өдөрлөгт Монгол Улсын Хөгжлийн банк оролцож олон нийтэд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,  төсөл хөтөлбөр, зээл  санхүүжилт, эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.  
 
Өдөрлөгийн үеэр Хөгжлийн банкны мэдээллийн асарт 150 гаруй иргэн хандаж зээл, санхүүжилтэд хэрхэн хамрагдах тухай,  зээлийн шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орсон асуудлыг мэдээллийн ажилтнуудаас  сонирхож  байна.  
ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ХӨГЖЛИЙН БАНК ОРОЛЦОВ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0