Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Нүүрс тээврийн хориг үрэлжилбэл хүнд байдалд орно
4 жил өмнө   720
“Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас  нүүрс тээвэрлэлтийг 3-р сарын 2 хүртэл зогсоосонтой холбогдуулан учирч болох эдийн засгийн хохирол, эрсдлийг тодрууллаа. 
 
-Нүүрсний тээвэрлэлтйиг тодорхой хугацаагаар зогсоолоо. Эрдэнэс- Тавантолгой” ТӨХК-ийн нөхцөл байдал ямар байна вэ? 
 
-Өнөөдрийн байдлаар бид 1.1 сая тн нүүрсийг экспортолсон. Орлогын төлөвлөгөө 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ чигээрээ байдал үргэлжилбэл мэдээж сөрөг нөлөө гарах нь тодорхой. Тэр тусмаа яг IPO гаргах гэж байгаа энэ цаг үед ийм хүндрэлтэй нөхцөл байдал тохиолоо.
 
Мэдээж вирусийн халдвартай холбоотойгоор үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгааг ойлгож байна. Нүүрс тээвэрлэлтийн хориг цаашид удаан үргэлжилбэл аль аль талдаа хүнд нөхцөл  үүснэ. 
 
-Та бүхэн эрсдлийг даван туулах арга замаа тооцож, тодорхойлсон уу? 
 
-Манай компани 540 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч биелэлт 80 орчим хувьтай байна. Яг одоогоор эрсдлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Худалдан авагч талтайгаа сайн тохиролцсон тохиолдолд үргэлжлүүлээд байх боломжтой.
 
БНХАУ-д хөл хорио тогтоосонтойгоор “Цагаан хад”-наас цааших  тээвэрлэлт зогсоод байна. Нүүрсний үнэ унах чиг хандлагатай байгаа учраас урт хугацааны худалдан авагчтай яриа хэлцэл хийх сонирхолтой байгаа. Нүүрсний зах зээл 2022 он хүртэл тогтвортой байх тооцоо байгаа ч үнэ тогтмол буурч байна. 
 
Манай нүүрсний зах зээлийн 60 хувь нь уртын тээвэрт явж  байгаа. Гэхдээ багасгаж байна. Ингэхээс өөр арга алга. Харин богино тээврийн компаниудын үйл ажиллагаа, монгол жолооч нар зогссон. Ажилгүй байх, сул зогсох асуудал гарна. 
 
Ц..ОРГИЛ
Нүүрс тээврийн хориг үрэлжилбэл хүнд байдалд орно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0