Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд дөрвөн их наяд төгрөгийн зээл олгожээ.
4 жил өмнө   382
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд дөрвөн их наяд төгрөгийн зээл олгожээ.  Иргэдэд олгосон зээлийг харахад 38.1 хувийг ипотекийн зээл, 25.5 хувийг цалингийн зээл, 13.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.8 хувийг хэрэглээний зээл, 6.2 хувийг тэтгэврийн зээл, 5.6 хувийг бусад зээл эзэлж байна. Эдгээр зээлийн 76.4 хувийг арилжааны банкуудаас олгосон зээл байгаа аж.
 
Тэгвэл зээлийн эргэн төлөлт ямар байгаад анхаарлаа хандуулъя. Учир нь шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах болон иргэдийг олон нийтийн газраар явахгүй байхыг уриалсантай холбоотой дотоодын худалдаа үйлчилгээ болон бусад салбарын орлого буураад байгаа. Ингэснээр бичил бизнес эрхлэгчид төдийгүй томоохон аж ахуйн нэгж, иргэд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ нь зээлийн хүүг зогсооё гэдэг саналыг ч дэвшүүлэхэд хүргэсэн. Засгийн газрын зүгээс түрээсээ хөнгөлсөн аж ахуйн нэгжид зориулсан хуулийн төслийг ч өргөн барихаар зэхээд байгаа юм. Одоо зээлийн эргэн төлөлтийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн сарын дүнг нэгтгэсэн тайланд дурдсанаар хүргэе. Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт 725.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарын мөн үеэс 121.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 39.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн эргэн төлөлтийн 2.8 хувийг буюу 20.1 тэрбум төгрөгийг ипотекийн зээл, 22.9 хувийг буюу 166.0 тэрбум төгрөгийг  жижиг, дунд үйлдвэрийн зээл эзэлж байгаа аж. Мөн 26.3 хувийг буюу 190.5 тэрбум төгрөгийг хэрэглээний зээл, 17.9 хувийг буюу 129.9 тэрбум төгрөг цалингийн зээл, 1.0 хувийг  буюу 7.4 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээл, 29.1 хувийг буюу 211.1 тэрбум төгрөгийг бусад зээл эзэлж байна.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд дөрвөн их наяд төгрөгийн зээл олгожээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0