Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хувьцааны дансыг онлайнаар нээлгэх боломжтой
4 жил өмнө   393
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсон үед иргэд өөрийн эзэмшлийн 1072 хувьцаагаа өмчлөх, бэлэглэх, өвлүүлэх эрх нээгдэнэ. 
 
Энэ талаар "ЭТТ" ХК-иас өнөөдөр ээлжит мэдээллээ хийх үеэр Монголын Хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж хэллээ. Ямар нөхцөл, тохиолдолд өвлүүлэх талаар тодруулахад, нас барсан хүний хувьцааг гэр бүлийн гишүүдэд өвлүүлнэ. Үүнд 2012 оны 4 дүгээр сарын 1-нээс хойш нас барсан хүний эзэмшлийн хувьцааг өвлүүлнэ гэв. 
 
Ингэхдээ СЗХ-ны "Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай" шинэчилсэн журмын дагуу өвлүүлнэ. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ авч түүгээр Төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлах аж. 
 
"COVID-19"-ийн халдвартай холбогдуулан УОК-оос гаргасан шийдвэрийн хүрээнд "ЭТТ" ХК хувьцаа эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэх, хувьцааны дансаа нээх, шалгах, ногдол ашигтай холбоотой мэдээлэл авах зэрэг үйлчилгээг онлайн орчинд, зайны технологи ашиглан хүргэж цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж буйг "ЭТТ" ХК-ийн "1072 Хувьцаа мэдээллийн төв"-ийн менежер Э.Баатарцогт мэдэгдэв. Учир нь дээрх мэдээллийн төвд хандаж буй иргэдийн тоо их хэвээр байна гэв. 
 
Тэрээр, ХК-ийн ногдол ашгийг ирэх 5 дугаар сарын 1-нээс олгоно. Тухайн иргэний банкны идэвхтэй, өнөөдөр үйлчилж буй дансанд шилжүүлэх учир иргэд өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанид хандан хүсэлтээ гарган, ногдол ашиг авах банкны дансаа бүртгүүлж  баталгаажуулна. Бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 5 дугаар сарын 1-нээс хойш орно гэв. Тэрнээс наана бүх мэдээллийг:
 
  • www.ett.mn вэб сайт,
  • "1072 хувьцаа мэдээллийн төв" фейсбүүк хуудас,
  • 1800-1072 тусгай дугаар (энгийн утасны тарифаар),
  • ETT аппликейшн,
  • 15-8989 мессеж дугаар гэсэн 5 эх сурвалжаас өгч буй учир иргэдийг яарч, битгий бужигнаарай хэмээн анхааруулав. 
 
Хувьцааны дансыг онлайнаар нээлгэх боломжтой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0