Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хэрэглээний зээл авсан бүх иргэн, ААН-ийн гэрээ автоматаар буюу 90 хоногоор царцана гэсэн буруу ойлголттой байна
4 жил өмнө   487
СOVID-19-ийн хөл хорионы улмаас зээлийн эргэн төлөлтөө гэрээнд заасан хугацаандаа төлж чадахгүй болсон зайлшгүй шалтгаантай иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн хугацаа хэтэрсэн ангилалд оруулахгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн лхагва гарагт   Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулсан юм.
 
Ингэснээр эргэн төлөлтөө гэрээнд заасан хугацаандаа төлж чадахгүй болсон, зайлшгүй шалтгаантай иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн хугацаа хэтэрсэн ангилалд оруулахгүй байх боломжийг 90 хоног болгон түр сунгасан.  Гэхдээ хэрэглээний зээл авсан хүн болгонд хамаарах арга хэмжээ огт биш гэж Төв банкны хэвлэлийн төлөөлөгч тайлбарлажээ. Учир нь зарим иргэн хэрэглээний зээл авсан бүх иргэн, ААН-ийн гэрээ автоматаар буюу 90 хоногоор царцана гэсэн буруу ойлголттой байна.  
 
Хэрвээ таны орлого тасалдаагүй, хэвийн бол зээлийн гэрээнд заасан үүргээ хангаж, цаг хугацаандаа зээлээ төлнө гэсэн үг юм байна. Зээл олгосон банкинд зээлдэгчийн мэдээлэл дэлгэрэнгүй бий учир банк орлого нь хэвийн, хэвийн бус гэдгийг нь асуудалгүй тодорхойлох боломжтой байдаг. Тиймээс дээрх шийдвэрийг зээлдэгч нэг бүрт олгож байгаа боломж гэж ойлгож болохгүй юм. Өөртөө хэт их өрийн дарамт үүсгэхгүйгээр зээлээ боломжоороо төлөөд явах нь цаашдаа дарамт багатай гэж зөвлөв.
Хэрэглээний зээл авсан бүх иргэн, ААН-ийн гэрээ автоматаар буюу 90 хоногоор царцана гэсэн буруу ойлголттой байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0