Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
МИАТ 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ
4 жил өмнө   396
УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Энэ үеэр МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Баттөр "Өнөөдрийг хүртэл зургаан удаагийн тусгай нислэгээр Монголоос 1173, Монгол руу 983 иргэнийг тээвэрлэн ирээд байна.Бид тусгай үүрийн нислэгүүдийг дандаа өөрийн хөрөнгөөр хийсэн. Манай компанийн байдал их хүнд байна. Дэлхий даяар аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн түрүүнд хүндрэлтэй нүүр тулсан. Иймд томоохон агаарын тээврийн компаниуд дампуурлаа зарлахад ойрхон байна. Энэ оны нэгдүгээр улиралд бид 90 тэрбум төгрөгийн орлого төлөвлөсөн ч 40 орчим тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, 50 тэрбум төгрөгөөр орлого тасалдсан.        
 
Нислэгийн үед зайнаас хэмжих халуун хэмжигч, суудлын тоогоор хоёр цаг тутамд солих амны хаалт, гар ариутгагч байрлуулж, бүх хаалга, суудлыг 75 хувийн цэвэр спиртээр ариутгаж байна. Эдгээр нь нэмэлт зардал болсон. Уг нь онгоцны агааржуулагчийг хэдэн жилд нэг удаа сольдог. Харин одоо нислэг бүрд сольж байна. Энэ нь их өндөр өртөгтэй. Онгоцны түрээс гах мэт гэрээгээр төлөх үүрэгтэй 44 тэрбум төгрөгийн шилжүүлэг хүлээгдэж байна. Хамтран ажилладаг гадаад, дотоод бүх байгууллагадаа хандан, дэмжлэг хүссэн. Олон улсад байдал ямар байна гэхээр ачаа тээврийн хүрэлцээ бага болсон. Иймд бид захиалгат ажил гүйцэтгэхээр ажил хайж, тендерт оролцохоор саналаа хүргүүлсэн. Энэ тохиолдолд суудлуудаа авч, ачаа тээвэрлэнэ. Төр засгаас үндэсний тээвэрлэгч компаниа дэмжих цаг болсон" гэв. 
 
Д.Баттөр захирал тус компани улсын төсвөөс татаас авдаггүй. Өөрийн орлогоор үйл ажиллагаа явуулдаг болохыг ч онцлов.                             
МИАТ 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0