Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
БЗД-ийн татварын хэлтсийн дарга асанг цагдан хорьлоо
5 жил өмнө   701
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг АТГ-аас өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд баривчилжээ.
 
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Б.Баярхүүгээс тодруулахад "БЗД-ийн татварын хэлтэст ажиллаж байсан албан тушаалтныг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон. Бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хураан авсан. Одоогоор мөнгөний тоо тодорхойгүй байна. Цаашид үргэлжлүүлэн хорих эсэх хүсэлтийг хуулийн дагуу 48 цагийн дотор прокуророор дамжуулан шүүхэд гаргана" гэдэг хариулт өглөө.
 
Б.Батсүхийн гэрт нэгжлэг хийн 60 гаруй сая төгрөг, 10 гаруй мянган ам.доллар хураан авсан гэдэг мэдээлэл байгаа юм.
 
Э.Чимгээ
БЗД-ийн татварын хэлтсийн дарга асанг цагдан хорьлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0