Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монголбанк гуравдугаар сард 830 килограмм үнэт металл худалдан авжээ
4 жил өмнө   15653
Монголбанк 2020 оны эхний гурван сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авжээ. Үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт юм. 
 
Мөн гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг,  Баянхонгор аймгийнх 36 кг үнэт металл тус тус худалдан авжээ.
 
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 3 дугаар сард 141,512.11  төгрөг байв.
 
Оны эхний гурван сард авсан нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн  цагаан мөнгө.
 
График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
 
 
График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
 
 
Э.Чимгээ
 
Монголбанк гуравдугаар сард 830 килограмм үнэт металл худалдан авжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0