Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ачаа тээврийн вагоны 46.6 хувийнх нь ашиглах хугацаа хэтэрчээ
4 жил өмнө   473
УБТЗ ХНН-ийн ачаа тээврийн 3338 вагоны 46.6 хувийнх нь ашиглах хугацаа хэтэрчээ.
 
ОХУ, БНХАУ зэрэг үйлдвэрлэгч орнууд вагоны ашиглах хугацааг 22-25 жилээр тогтоодог. Харин манай улсын байгаль, цаг уурын нөхцөлд 32-35 жил ашиглах нөөцтэй гэсэн судалгаа гарч энэ дагуу MNS 64:66-14 стандартыг батлан мөрдөж байна. Гэвч УБТЗ ХНН-т парк шинэчлэл хийгдээгүй удсанаас 1400 орчим вагоныг 35-аас дээш жилийн хугацаанд ашиглажээ. Вагоны хүрэлцээ хангамж муугаас тус нийгэмлэгт хамгийн дээд тал нь 57 жил ашигласан вагон тээвэрт явж байна.
 
Энэ байгууллагын ачаа тээврийн тарифын 19 бүлгийн ердөө гуравхан бүлгийн тээврийн орлогоор зардлаа арай ядан нөхдөг тул вагонд шаардлагатай үнэтэй том сэлбэг худалдан авах, цаашлаад парк шинэчлэл хийх боломжгүй байдаг аж.
 
Б.Сайханзаяа
Ачаа тээврийн вагоны 46.6 хувийнх нь ашиглах хугацаа хэтэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0