Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар хойшлууллаа
4 жил өмнө   11792
Монголбанкны Мөнгөнийн бодлогын хороо өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар:
  1.  Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 9%-д хүргэх
  2.  Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хуртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.
Түүнээс гадна өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал гарч, шинээр олгох зээлийн өр орлогын харьцааг тооцох аргачлалд өөрчлөлт оруулж байгааг Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээллээ. Өмнө нь хэрэглээний зээл олгохдоо тухайн зээл хүссэн иргэний орлогыг харгалздаг байсан бол одооноос өрхийн бусад гишүүний орлогыг тооцдог аргачлалыг эхлүүлэх аж.
 
Мөн Мөнгөний бодлогын хороо дараах дүгнэлтийг хийжээ.
 
Жилийн инфляц 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай ннфляц нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байна.
 
Шинэ коронавирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэлээ.
 
Б.Сайханчимэг
 
Иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар хойшлууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0