Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-нд олгоно
5 жил өмнө   526
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрт олгохоор болсон билээ.
 
Уг өөрчлөлтийн дагуу энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголт дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх ёстой. Энэ талаар мэдээллийг Татварын ерөнхий газрын Тасгийн дарга Ц.Эрдэнэхүүгээс тодруулав.
 
Тэрбээр "Урьдчилсан байдлаар 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоололтой байгаа. Одоогоор иргэдийн бүртгүүлсэн баримтуудыг Татварын ерөнхий газрын цахим системээр хянаж байна. Хуулийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 20-ны дотор НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлнэ" гэлээ. 
 
  1. НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  2. Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  3. Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгоно.
Б.Сайханчимэг
НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-нд олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0