Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Уурын зууханд 3 төрлийн сайжруулсан түлш туршихад мидлинг нь харьцангуй илүү үр дүнтэй байна
5 жил өмнө   618
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах Ажлын хэсэг, Шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарч уурын зууханд 3 төрлийн сайжруулсан түлш турших ажлыг 4 дүгээр сарын 02-ноос эхлүүлсэн бөгөөд өнөөдөр  үр дүнг урьдчилсан байдлаар танилцуулав.
 
Туршилтын үр дүнгээс харахад туршилтад хамрагдсан зуухнуудад мидлинг нь харьцангуй илүү үр дүнтэй байна. Харин зуухны хийцлэл, шаталтын технологи зэргээс хамааран өөр үр дүн гарч болзошгүйг эрдэмтэд онцолж байв.
“Сайн түлш”-ний түүхий эд нь Өмнөговь аймгийн Тавантолгой ордын илчлэг өндөртэй коксжсон нүүрс, мидлинг юм. Тавантолгойн бүлэг ордын өндөр илчлэгтэй, угаасан нүүрсийг нэмэлт хольцоор баяжуулан, дөл авалцах хугацааг богиносгон, шаталтыг нь дэмжих технологиор боловсруулсан байна. Түүхий нүүрс шатах үед ялгаруулдаг хорт бодис болон агаарт дэгдэх нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ хоёр дахин буурах давуу талтай гэж үзэж байгаа. Шахмал түлшний найрлагын 96 хувь нь нүүрс, 4 хувь нь барьцалдуулагч бодис юм.
 
Б.Сайханзаяа

 

Уурын зууханд 3 төрлийн сайжруулсан түлш туршихад мидлинг нь харьцангуй илүү үр дүнтэй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0