Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томилохыг дэмжжээ
4 жил өмнө   492
Монголбанкны ерөнхийлөгч Б.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг оронд нь томилсноос хойш төв банк таван сар гаруйн хугацаанд дэд ерөнхийлөгчгүй явж ирсэн билээ.
 
Тэгвэл тус банкны дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилох гэж байгаагаас гадна одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилох саналыг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжжээ.
 
Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нь уг албан тушаалдаа 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр томилогдсон. МУИС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистраар төгсжээ. Улмаар Монгол банканд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч, Люксембургийн Шродерс хөрөнгө оруулалтын санд ажилтан, Монгол Улсын Хөгжлийн банканд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажилласан туршлагатай бөгөөд Польш, Герман, Энэтхэгийн Төв банканд мэргэжил дээшлүүлж байсан аж.
 
Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваны хувьд Арканзасын их сургуулийг Бизнесийн удирдлага, Oxford-ийн их сургуульд эдийн засаг, Лондоны их сургуульд хуулийн чиглэлээр магистр хамгаалсан байна. Санхүүгийн зохицуулах хороонд шинжээч, ахлах мэргэжилтэн, ГХЯ-нд мэргэжилтэн, Bank of America-д шинжээчээр тус тус ажиллаж байгаад Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ.
 
Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх юм. 
 
Б.Сайханзаяа
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томилохыг дэмжжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0