Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн байна
4 жил өмнө   903
“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа онлайнаар зохион байгуулж, мэдээлэл өгч байна. 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр "Тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашиг өгөх ажлыг зохион байгуулна хэмээх төлөөлөн удирдах зөвлөлийн  шийдвэр гарсан. Түүнээс биш тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний  дансанд шилжүүлнэ гэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас албан ёсоор мэдэгдээгүй.
 
Гэхдээ аль болох ногдол ашгийг иргэддээ хурдан өгөхөөр компани ажиллаж, бэлтгэл ажлаа хангасан.
 
Мөн иргэд өөрсдөө их хариуцлагатай хандах хэрэгтэй. Одоогийн байдлаар нэг сая 700 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн. Үүнээс 425 мянган хүн л банкны дансаа баталгаажуулсан байна.
 
Бүртгэлийн асуудалгүй иргэдийн ногдол ашгийг өмнөх долоо хоногт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-ийн дансанд шилжүүлсэн.
 
Өөрөөр хэлбэл, бид 425 мянган хүн болон банканд дансаа нээлгэсэн боловч ҮЦТХТ-д мэдээлэл нь очоогүй байгаа 193 хүн буюу нийт 693 мянган иргэний ногдол ашгийг ҮЦТХТ-рүү шилжүүлсэн. Үүн дээр нэмээд банкны даснаа холбож баталгаажуулсан иргэдийн  иргэдийг тооцоод сая орчим иргэний ногдол ашгийг шилжүүлсэн" гэв. 
 

1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0