Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Шинжлэх ухааны төсөлд зээл олгон даатгалтай болгоно
4 жил өмнө   1533
Иргэн, ААН, байгууллага өөрийн барааны тэмдэгт буюу логог Оюуны өмчийн газарт бүртгүүлэн баталгаажуулснаар арилжааны банканд хандан  50 сая хүртэл төгрөгийн зээл олгох боломжтой болжээ.  
 
Дээрх нөхцөлд барааны тэмдэгтээ Оюуны өмчийн газар баталгаажуулсан байх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьсан. Энэ нь цаашлаад бизнесээ гадаад, дотоодод бусдад алдах зэрэг аливаа эрсдлээс хамгаалж эрсдэлд орсон нөхцөлд нөхөн олговор авах зэрэг боломжтой болж байгаа юм. 
 
Байгууллага, ААН, компаниуд зөвхөн ганц лого болон нэг бүтээгдэхүүн  дээр бус, гаргаж буй бүтээгдэхүүн бүрээ баталгаажуулан эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтойг Оюуны өмчийн газраас мэдээлж байна. Оюуны өмчөө баталгаажуулан зээл авах талаар Оюуны өмчийн газар "Улаанбаатар" хотын банктай хамтран ажиллаж эхлээд байна. 
 
Өмнө нь манай улсад оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зохицуулалт байхгүй ирсэн юм. Одоо эрхзүйтэй болсноор зөвхөн барааны тэмдэгт гэлтгүй дараагийн ээлжинд шинжлэх ухааны төсөлд зээл олгон даатгалтай болгох системийг хэрэгжүүлэх аж. 
 
Б.Сайханзаяа
Шинжлэх ухааны төсөлд зээл олгон даатгалтай болгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0