Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
"Сонгино"-оос "Зайсан" хүртэлх дэд станцыг долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
4 жил өмнө   1959
Нийслэлийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, эрчим хүчний хэрэглээг одоо байгаа 110 кВ-ын дэд станцууд бүрэн хүчин чадлаар хангаж чадахгүйд хүрчээ. Тиймээс эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэхэд эрчим хүчний дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулах чухал болоод байна. 
 
Энэ үүднээс "Их тойрог" төслийн хүрээнд "Сонгино" дэд станцаас "Зайсан" дэд станц хүртлэх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын 41 км шугамын зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг хийж байна. Одоогийн байдлаар дээрх ажлын ажлын явц 80 хувьтай, 220/110/35 кВ-ын дэд станцыг 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар болжээ. 
 
Хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын "Их тойрог" төслийг эрчим хүчний барилга угсралтын "Трест" компани 2012 оноос хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 220/110/35 кВт-ын чадалтай "Сонгино" дэд станц, 220 кВ-ын 5.8 км болон "Сонгино"-оос "Зайсан" дэд станц хүртлэх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг гүйцэтгэх болсон юм. 
 
Б.Сайханзаяа
 
"Сонгино"-оос "Зайсан" хүртэлх дэд станцыг долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0