Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Энэ оны анхны IPO-г "Бодь Даатгал" ХК хийлээ
4 жил өмнө   439
Дотоодын хөрөнгийн зах зээл дээрх энэ оны анхны IPO-г "Бодь Даатгал" ХК хийгээд байна. 
 
Тус компани 47.063.944 сая ширхэг хувьцааг буюу нийт хувьцааныхаа 20 хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон юм. Улмаар анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнгөрсөн 5 дугаар сарын 25-наас эхэлж,  6 дугаар сарын 8-ны буюу өчигдрийн 18:00 цаг хүртэл авч дууссан юм. 
 
Нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 959 хувь хүн, ААН-ийн нийт 5.318.225.672 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлжээ. Энэ нь татан төвлөрүүлэх хөрөнгийн доод дүнг 100 хувь хангасан үзүүлэлт боллоо. 
 
“Бодь Даатгал” ХК-ийн шинээр гаргасан үнэт цаасыг стратегийн хөрөнгө оруулагчдад 113 төгрөгөөр, олон нийтэд захиалга бүртгэлийн аргаар буюу 113-135 төгрөгийн хооронд санал болгосон юм. Захиалгад ирүүлсэн үнэ болон татан төвлөрүүлэх үнийн дүнг харгалзан нэгж хувьцааны үнийг 113 төгрөгөөр тогтоохоор боллоо. 
 
СЗХ-ноос тус ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон шийдвэр гаргаснаар үнэт цаасны нийлүүлэлтийг хийж хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ. 
Энэ оны анхны IPO-г "Бодь Даатгал" ХК хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0