Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2020-2021” түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурлаа
4 жил өмнө   417
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар “Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2020-2021” түншлэлийн баримт бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
 
Тус баримт бичигт Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон бөгөөд "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д тусгасан тэргүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн зорилтуудыг үндэслэн:
 
1. Өрх бүр боломжийн үнэтэй, тэжээллэг, эрүүл хүнс хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх;
 
2. Газар тариалан болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг тогтвортойгоор сайжруулах;
 
3. Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, идэвхжүүлэх;
 
4. Байгалийн нөөцийг зохистой, тогтвортой менежментээр ашиглах;
 
5. Тогтвортой хөдөө аж ахуйн системийг бий болгох зэрэг үндсэн таван чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.
 
Б.Сайханзаяа
 
“Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2020-2021” түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0