Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар боллоо
4 жил өмнө   1849
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг зургаан сар царцаах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр болсон Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгах шийдвэр гаргасан байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.
 
Тэрээр “Мөнгөний бодлогын хорооны хурлаас хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөлт хийх хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ нь Мөнгөний бодлогын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд гаргасан шийдвэрийн үргэлжлэл бөгөөд үүний хүрээнд 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон.
 
Цар тахалтай холбоотойгоор өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө болон зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болно” гэлээ. 
 
Хэрэглээний зээлийг өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг.
 
Ц.Оргил
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0