Хөрөнгийн бирж “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг Засгийн газарт худалдах багцын арилжааг зохион байгуулахаар боллоо. Засгийн Газар болон БНСУ-ын “Кореа Телеком” ХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу дээрх арилжааг Хөрөнгийн биржээр дамжуулан зохион байгуулах аж.
“Монголын Цахилгаан Холбоо” ХК нь 1921 онд байгуулагдсан Монгол Улсын ууган компани бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон лицензийн хүрээнд төв, орон нутагт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг үзүүлдэг. Тус компанийн нийт хувьцааны 54,67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын Кореа Телеком компани, үлдсэн 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна. Ийнхүү багцын арилжааг явуулснаар, “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ний 94,67 хувийг Монгол Улсын Засгийн газрын эзэмших боломжтой болох юм.
А.ЦЭЛМЭН
“Монголын цахилгаан холбоо” ТӨК-ийн 40 хувийг Засгийн газарт худалдана |
|