Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Нийтийн тээврийн нэг жилийн орлого 151 тэрбум төгрөгт хүрчээ
7 жил өмнө   851
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд яг нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд 151 тэрбум 141 сая 893 мянга төгрөгийн орлого олжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ зөвхөн картын хэрэглээнд шилжсэн нэг жилийн хугацааны зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа хийгдэж төрөл бүрийн статистик мэдээлэл гаргасан байна. Тодруулбал, өдөрт дунджаар 546,683 удаагийн зорчилт хийгдэснээс 62,539 удаа дамжин суултын хөнгөлөлт эдэлсэн байна.
 
Мөн дунджаар 93,453 удаа ахмад настан, 38,090 удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 40,834 удаа оюутан, 167 удаа хүндэт донор зорчжээ. Хамгийн их хүн зорчдог Ч:1 буюу “5 шар–Офицеруудын ордон” чиглэлд өдөрт 16,181 удаагийн зорчилт хийгдсэн бол ХО:4 буюу “Тэрэлж–Налайх–Дүнжиргарав” чиглэлд хамгийн бага өдөрт 224 удаагийн зорчилт бүртгэгджээ. Шугамын орлого буюу иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлогын тухайд дунджаар ажлын өдөрт 154.958.848 төгрөг, амралтын өдөр 100.739.741 төгрөг байжээ. 2017 дөрөвдүгээр сарын 1-ээс 2018 дөрөвдүгээр 1-н хүртэлх нэг жилийн нийлбэр дүнгээр 151 тэрбум 141 сая 893 мянган төгрөг болсон нь өмнөх нэг жилийн нийлбэр дүнтэй харьцуулахад 13 хувийн өсөлттэй гарсан байна.
 
А.ЦЭЛМЭН
Нийтийн тээврийн нэг жилийн орлого 151 тэрбум төгрөгт хүрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0