Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"НОСК-2"-д үнэт цаас гаргахыг зөвшөөрөв
4 жил өмнө   780
СЗХ-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК-2” ХХК-д түрээсийн орлогоор буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олголоо. Ингэснээр  цар тахлын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хөтөлбөрт хамруулах нөхцөл бүрдэх юм. 
 
Мөн хуралдаанаас “Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн”-ийн Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263.8 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэхээр болов. Дээрх хувьцааг бүртгэснээр Монгол болон Канад улсын иргэн, ААН өөрийн эзэмшлийн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцааг өмчлөх эрхийг бүртгэгч байгууллагадаа хүсэлт гаргах замаар Торонтогийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр гадаадын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй үндэсний томоохон ААН-үүд дотоодын биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлж, 
 
хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх, 
хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, 
гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын хөрөнгийн зах зээлд татах ач холбогдолтой үйл явдал болж байна. 
"НОСК-2"-д үнэт цаас гаргахыг зөвшөөрөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0