лсын хэмжээнд аймгууд брэндийн зөвлөл байгуулж эхэлсэн бөгөөд Увс аймагт ийм зөвлөл байгуулж, аймгийн Засаг дарга ахлан үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Брэндийн зөвлөлийг тус аймагт УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар байгуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс удирдан ажиллаж байна. Зөвлөл байгуулснаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, гарааны бизнесийг өсгөн бойжуулах, орон нутгийн онцлог шингээсэн бараа бүтээгдэхүүнийг үндэсний брэнд болгох, улмаар олон улсын зах зээлд сурталчлан таниулах, нэвтрүүлэх боломж, гарцыг эрэлхийлэх аж.
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар Увс аймаг өнгөрсөн оны үзүүлэлтээр 9 дүгээр байрт эрэмбэлэгдсэн юм. Тус аймгийн хувьд өрсөлдөх чадварын үзүүлэлтэд нь сүүлийн 4 жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт гараагүй иржээ.
Тодруулбал, 21 аймгийг эрэмблэдэг эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн орчин, засаглалын үр ашгаар тус аймаг тааруу үзүүлэлттэй гарсан юм. Тэгвэл шинээр байгуулсан Брэндийн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр дээрх байдлыг өөрчилж, аймгийн эдийн засгийн тамир тэнхээг сайжруулах, бизнесийн орчны хүнд суртлыг халах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд онцгой анхааран ажиллах аж.
Улсын хэмжээнд аймгууд брэндийн зөвлөл байгуулж эхэллээ |
|