Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монголбанкны худалдан авсан үнэт металл 22 тонн болж, түүхэн дээд түвшинд хүрэв
4 жил өмнө   542
Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тн үнэт металл худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн байна. Сүүлийн 5 жилд төв банк 100 орчим тн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ.
 
Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд "Алт-2" хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгосон байна. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсөж, 1.7 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулав.
 
Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металл худалдан авах боломжийг бүрдүүлэх, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч төлбөр тооцоог хийх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд худалдан авах үйл ажиллагаа илүү боловсронгуй болж Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өслөө.
 
Цаашид Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай  хамтран үнэт металлын олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдаалах явдлыг бууруулах, мөн дотоодын зах зээлд гарал үүсэл нь тодорхой үнэт металлын худалдааг албажуулах чиглэлээр ажиллаж байна.
 
Монголбанкны үнэт металл худалдан авалт (жилээр)
 
Монголбанкны худалдан авсан үнэт металл 22 тонн болж, түүхэн дээд түвшинд хүрэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0