Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Баяжуулагчид тэргүүний гэр бүлээ тодруулж, урчуудаа урамшууллаа.
4 жил өмнө   1448

Өнөөдөр Баяжуулах үйлдвэрийн хамт олон шинээр тодорсон “Тэргүүний гэр бүл”-үүддээ хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа.

2020 оны Тэргүүний гэр бүлээр Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Ё.Батболд, Засварын хэсгийн засварчин Д.Энхмандал, Механик боловсруулалт, бигнүүрийн хэсгийн токарьчин А.Отгонбаатар, Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн инженер М.Оч-Эрдэнэ, Дулаан агааржуулалтын хэсгийн засварчин Н.Алтангэрэл, Өөрөө нунтаглах хэсгийн конвейрийн машинч Т.Цэцэгмаа, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Г.Эрдэнэ нарын гэр бүл тодорчээ.

Мөн тус цехийн удирдлагууд энэ өдөр Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийнхөө хүүхдийн өрөөнд Бүжинлхам бурхан заллаа. Хүүхдийг сахин хамгаалагч Бүжинлхам бурханыг Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин, шашны сургууль төгссөн бурхан урлаач Н.Эрдэнэбаяр бүтээсэн бөгөөд түүнд талархсан сэтгэлээ илэрхийлэн урамшуулал гардуулав. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгсөн зээгт наамал урлал бүхий “Цагаандарь эх” бурханыг бүтээсэн Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол Улсын уран хатгамалч С.Саранцэцэг тэргүүтэй дөрвөн бүсгүйг мөн урамшуулсан юм. Түүнээс гадна энэ жил 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдээ цехийн удирдлага хүлээн авч, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сургамж ерөөлөө хайрлав.

Баяжуулагчид тэргүүний гэр бүлээ тодруулж, урчуудаа урамшууллаа.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0