Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"УИД" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв
3 жил өмнө   543
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 4-нд энгийн арилжаагаар 38 ХК-ийн 3.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 9.5 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн  хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв. 
 
Энэ өдөр "Бэрх Уул" (BEU+13.92%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+10.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC -11.83%) болон "Хай би ойл" ХК (HBO -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
 
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 38,401 нэгж эрхийг нийт 4.1 сая төгрөгөөр арилжив. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,168 ширхэг үнэт цаас 317,714,240 төгрөгөөр арилжсан байна. Мөн багцын арилжаанд нийт 5.4 сая үнэт цаасыг 261 сая төгрөгөөр тус тус арилжсан байна
 
ТOP-20 индекс 0.62 хувиар өсөж, 21896.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,047,335,785,759.48 төгрөг боллоо.
"УИД" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0