Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Капитрон банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд түүчээлэн оролцоно
4 жил өмнө   569
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг бууруулах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилтын хүрээнд бизнесийн үйл ажиллагаа, ажлын байрыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.
 
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Капитрон банк нь Улаанбаатар хот, орон нутгийн салбар нэгжээрээ дамжуулан “Ажлын байр нэмэгдүүлэх зээл” олголтыг зорилтот салбар, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгч, харилцагчдад түргэн шуурхай, нээлттэй, эрх тэгш хүргэхэд түүчээлэн оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
 
Капитрон банк нь дараах төрлийн зээлүүдийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Үүнд:
 
“Ажлын байр дэмжих” жилийн 3%-ийн хүүтэй, 3 жил хүртэлх хугацаатай 500 сая хүртэлх дүнтэй эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл,
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан жилийн 10.5%-ийн хүүтэй, 24 сараас дээш хугацаатай, 500 сая хүртэлх дүнтэй репо санхүүжилттэй зээл,
Уул уурхайн бус экспортын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд зориулсан 10.5%-ийн хүүтэй, 24 сараас дээш хугацаатай, 3.0 тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй репо санхүүжилттэй зээл,
Дээр дурдсан зээлүүдэд тавигдах шаардлага болон дэлгэрэнгүй мэдээллийг бид банкны өөрийн сувгууд, салбар нэгжээр дамжуулан удахгүй хүргэх болно.
 
 
 

 

Капитрон банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд түүчээлэн оролцоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0