Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Төрийн банк зээлийн хүүгээ дахин буурууллаа
4 жил өмнө   1467
Төрийн банкнаас “Ковид-19” цар тахлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдаа дэмжих үе шаттай бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрөгч 2020 онд бид, цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон 46,316 харилцагчийн 663.4 тэрбум төгрөгийн зээлийг шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүний тодорхой хэсгээс чөлөөлж, 11 нэр төрлийн зээлийн жилийн хүүг бууруулсан бол энэ удаа доорх 13 нэр төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар буурууллаа.   
 
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ
 
- Цалингийн зээл 
- Барьцаат хэрэглээний зээл
- Ахуйн хэрэглээний зээл
 
ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ
 
- Амины сууц/ хашаа байшин барих зээл
- Амины сууц/ хашаа байшин худалдан авах зээл
- Орон сууц худалдан авах зээл  
 
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗЭЭЛ
 
- Малчны зээл
- Малчдад зориулсан ахуйн хэрэглээний зээл
- Газар тариалан/ Хөрөнгө оруулалтын зээл
- Газар тариалан/ Эргэлтийн хөрөнгийн зээл
 
БИЗНЕСИЙН ЗЭЭЛ
 
- Бичил бизнес
- Эргэлтийн хөрөнгө 
- Хөрөнгө оруулалтын зээл 
 
Дээрх зээлүүдийн нөхцөл сайжирч, уян хатан болсон тул эрхэм харилцагч та бүхэн өөрт ойр байрлах салбар нэгжид хандан зээлийн хүсэлтээ өгч түргэн, шуурхай шийдүүлээрэй. 
 
Төрийн банк зээлийн хүүгээ дахин буурууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0