Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ТАТВАР ТӨЛӨЛТИЙН ТАЛААР
4 жил өмнө   579
“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ТАТВАР ТӨЛӨЛТИЙН ТАЛААР
 
 
Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан болно.
 
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум татварын өрийг төлүүлэхээр Татварын албанаас улс, орон нутгийн төсөвт төлөх хоёр нэхэмжлэхийг 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ны өдөр тус тус татвар төлөгчид хүргүүлсэн.
 
Нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь  2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршууллаа. 
 
Татвар төлөгчийн татварын актад гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэсний дараа татварын орлогыг холбогдох төсөвт шилжүүлэх журамтай болно.
 
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
 
“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ТАТВАР ТӨЛӨЛТИЙН ТАЛААР
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0