Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ипотекийн хөтөлбөрийн зээлийн багцыг хойшлуулав
4 жил өмнө   632
Ипотекийн зээлийн үлдэгдэлтэй 77 147 иргэнээс хүсэлт гаргасан 55 676 зээлдэгчийн 2,9 их наяд төгрөгийн үлдэгдэл буюу ипотекийн хөтөлбөрийн зээлийн багцын 80 хувьд эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр долдугаар сарын нэгэн хүртэл хойшлуулжээ.
 
Эргэн төлөлт хойшлуулсан долоон сарын хугацаанд 227 орчим тэрбум буюу ойролцоогоор 86 тэрбум төгрөгийн үндсэн, 141 тэрбум төгрөгийн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөж байна. Тодруулбал, ипотекийн зээлтэй иргэн долдугаар сарын нэгэн хүртэл сард дунджаар 580 орчим мянган төгрөг, нийт 4.1 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөгдөж буйг төв банкнаас мэдээллээ.
 
Энэ нь цар тахлын хүндрэлтэй үед иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах, зээлийн чанар муудахаас сэргийлэх зорилготой юм. Банкууд зээлдэгчдээс ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг цахимаар буюу банкны гар утасны апликэйшн, цахим хуудас, утсаар энэ оны нэгдүгээр сарын 30 хүртэл хүлээн авсан юм.
 
 
 
 
Ипотекийн хөтөлбөрийн зээлийн багцыг хойшлуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0