Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
МОНГОЛ-ТАЙЛАНДЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ БАЙГУУЛАВ
4 жил өмнө   524
Bонгол-Тайландын худалдааны танхим байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг төлөөлөн  тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Тайландын Хаант Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга ноён Калин Сарасин нар 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Бангкок хотноо байгууллаа.
 
Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр улсын хооронд худалдааны эргэлтийн хэмжээ мэдэгдэхүйц өсч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих зэрэг олон эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй буйгаа цахим хэлбэрээр оролцсон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцлон илэрхийлсэн юм. Мөн Цаашид танхим хоорондын хамтарсан бизнес уулзалт зохион байгуулж, хоёр улсын бизнес эрхлэгчдийг албан ёсны шугамаар холбож шинэ түншлэл бий болгох, мөн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг харилцагчийг нь олоход тус дөхөм үзүүлэх бүрэн боломж нээгдэж буйг хэллээ.
 
Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны нийт эргэлт 34.6 сая ам.доллар болж буураад байгаа юм.
 
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
 
МОНГОЛ-ТАЙЛАНДЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ БАЙГУУЛАВ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0