Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"Эрдэнэ Ресурс девелопмент Корпораци" санхүүгээ тайлагнав
4 жил өмнө   764
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци" өнгөрсөн оны эцсээр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Мөн тус компанийн хэрэгжүүлж буй "Баян Хѳндийн алт"-ны тѳслийн талаар олон нийтэд мэдээллээ. 
 
“COVID-19 цар тахлын нөлөөллийг үл харгалзан тус компани өнгөрсөн онд дээрх төслийн хөгжүүлэлт болон ордын өндөр агуулга бүхий нөөцийг тэлэх гол зорилгоор үр дүнтэй ажиллажээ. Канадын Экспорт хөгжлийн агентлагтай (“EDC”) санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурж, ордын нарийвчилсан судалгааг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн дийлэнх хөрөнгийг төвлөрүүлэх боломжтой болжээ.
 
Мөн уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж, “COVID-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны дундуур бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 
"Эрдэнэ Ресурс девелопмент Корпораци" санхүүгээ тайлагнав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0