Гуравдугаар сарын 19-ний баасан гарагт Монголын Хөрөнгийн биржийн гол индексүүд бүгд ногоон бүсэд арилжааг хаалаа. “Топ-20” индекс 1.93 хувиар өсөж, 35378.87 нэгж болсон байна.
Нийт 41 хувьцаат компанийн 3.3 сая ширхэг хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангийн 174 мянга 340 ширхэг нэгж эрхийг нийт 1.2 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.
II ангиллын “Бэрх Уул” ХК-ийн нэгж хувьцааны ханш 14.97 хувиар өсөж, 2112 төгрөгт болсноор ханшийн өсөлтөөр тэргүүллээ.
Харин I ангиллын “БиДиСек” ХК-ийн нэгж хувьцааны ханш 14.88 хувиар өсөж, 1243 төгрөг болсон нь сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлт нь болж байна. Тус компани “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хоёр их наяд хүртэлх төгрөгийн бонд гаргах ажлын үндсэн андеррайтераар ажиллаж байгаа юм. Мөн өнгөрсөн долоо хоногт хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэх эрхээ Санхүүгийн зохицуулах хорооноос аваад байна.
Эх сурвалж:Bloomberg
“БИДИСЕК” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ СҮҮЛИЙН 3 ЖИЛИЙН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЛЭЭ |
|