Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Банк хоорондын төлбөрийн картын гүйлгээг энэ сарын 25-ны 00.00-4.00 цагийн хооронд түр зогсоно
4 жил өмнө   643
Банк хоорондын төлбөрийн картын системийг энэ сарын 25-ны 00.00-4.00 цагийн хооронд шинэчлэх тул банк хоорондын төлбөрийн картын гүйлгээг бүрэн зогсоохыг Монголбанк мэдэгдлээ.
 
Энэ хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох бөгөөд банкуудын интернет банк, мобайл, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллана. 
 
Монголбанк нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм, техник хангамжийн шинэчлэл хийж байгаа юм. 
Банк хоорондын төлбөрийн картын гүйлгээг энэ сарын 25-ны 00.00-4.00 цагийн хооронд түр зогсоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0