2021 оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээллийн үеэр эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал хэллээ.
Энэхүү өсөлтөд:
-
Төгрөгийн хадгаламж 4 их наяд
-
Валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
-
Эдийн засагчийн хэлснээр "АНН, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 4 дүгээр сарын эцэст 18 их наяд төгрөг болж өмнөх сараас 20 тэрбум, өмнөх оны мөн үеэс 486 тэрбум төгрөгөөр тус тус өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг буюу 50% нь иргэдийн зээл байна.
-
Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж өмнөх сараас 4 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 21 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7 хувийг эзэлж байгаа юм.
-
Чанаргүй зээл мөн дөрөвдүгээр сарын эцэст 2 их наяд төгрөг болж өмнөх сараас 26 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 123 тэрбум төгрөгөөр өссөн. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11% -ийг эзэлж байгаа" гэв.
ҮСГ: Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг буюу 50% нь иргэдийн зээл байна |
|