Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Өнөөдөр 5 ХК-ийн 365 сая төгрөгийн үнийн дүнтэй 725,650 хувьцаа арилжигдлаа
4 жил өмнө   715
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 35 ХК-ийн 365 сая төгрөгийн үнийн дүнтэй 725,650 хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.99%) болон "Ариг гал" ХК (EER+13.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-11.93%) болон "Монгол шевро" ХК (MVO-8.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
 
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 73,355 нэгж эрхийг нийт 19.2 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3 үнэт цаасыг 304 ам.доллароор арилжив.
 
ТOП-20 индекс 0.22 хувиар буурч, 34806.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,686,675,812,523 төгрөг боллоо. 
Өнөөдөр 5 ХК-ийн 365 сая төгрөгийн үнийн дүнтэй 725,650 хувьцаа арилжигдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0