Монголын Хөрөнгийн биржид "Мандал ирээдүйн өсөлт" хөрөнгө оруулалтын сангаас гаргасан нэгж эрхийн 95 хувийг олон нийтэд санал болгосон.
Улмаар 47.5 сая ширхэг нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 6 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 5-ныг хүртэл авч дууслаа. Тус сангийн санал болгосон нэгж эрхийн анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй нийцүүлэхэд 6910 хувь хүн, нийт 7014 аж ахуйн нэгжийн захиалга авч, 47.5 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлжээ. Энэ нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон анхдагч зах зээлийн арилжаа боллоо.
"Мандал ирээдүйн өсөлт" санд дээр мэдээлснээр нийтдээ 7000 гаруй хөрөнгө оруулагч нэгдэж, энд эх орондоо амьдарч байгаа хөрөнгө оруулагч нараас гадна дэлхий өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа монголчууд нэгджээ. Хөрөнгө оруулагчдын дундаж нас 35, сангийн хамгийн залуу хөрөнгө оруулагч 1 сартай бяцхан хүү болсон нь хөрөнгө оруулагч нар илүү урт хугацааг харж хөрөнгө оруулалт хийснийг илтгэж байна.
"Мандал ирээдүйн өсөлт" нь Монголын Хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлсэн 2 дахь хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан юм.
"Мандал ирээдүйн өсөлт"-ийн арилжаанд хамгийн олон хөрөнгө оруулагч оролцжээ |
|