Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Б.Лхагвасүрэн: 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй
3 жил өмнө   497
УИХ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 20 мянгатын дэвсгэртээс том дэвсгэрт гаргах эсэхээр байр сууриа илэрхийллээ.
 
Тэрээр "Монголбанкнаас мөнгөний дэвсгэртийн судалгааг байнга хийдэг. Монгол Улсын хамгийн том дэвсгэрт 20 мянга. 20 мянган төгрөгөөс дээш дэвсгэрт байх боломжтой юу гэдэг судалгааг хийсэн. Манай улсад 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн нөлөө гарахгүй. Инфляц, ханш дээр дарамт үүсэхгүй. Мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл нь бүрдсэн гэсэн судалгааны үр дүн гарсан "гэв.
 
Ц.Оргил
Б.Лхагвасүрэн: 50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0