Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлнэ
3 жил өмнө   483
"Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргажээ. Удаан хугацааны турш үргэлжилсэн хэлцлийн үр дүнд талууд нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Тодруулбал, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэй баталсан бөгөөд энэ талаар Туркойс Хилл Ресурс компаниас мэдэгдэл гаргажээ.
 
Гүний уурхай олборлолтыг эхлүүлэх шийдвэр гаргаснаар 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж тооцоолжээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэрэгцээг хангахад чиглэсэн, нэмэлт өөрчлөлт оруулсан санхүүжилтийн гэрээг байгуулахаар тохиролцсон талаар мэдэгдэлд дурдсан байна.
 
Мөн энэхүү гүний уурхайг эхлүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүний уурхайн үйл ажиллагааны нээлтэд оролцох аж. Нээлтийн ажиллагаа өнөөдөр /2022.01.25/ 11:00 цагт эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  уурхайн гүний олборлолтын анхны тэсэлгээг хийхээр болсныг албаныхан мэдэгдлээ.
 
Оюутолгой нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших зэс, алт, мөнгө, молибден зэрэг ашигт малтмал бүхий томоохон уурхай юм.
Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0