Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ат, соёолон үрээний үнэ 15-18 мянган төгрөгөөр нэмэгдэв
3 жил өмнө   415
Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр нэгдүгээр сард атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 18 мянган төгрөг, соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 15.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ. 
 
Харин хязаалан гунынх 1.3 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 8.7 мянган төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.Эр хонины үнэ 211.2 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.3 мянган төгрөг, эр ямааны үнэ 159.7 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 9.1 мянган төгрөгөөр ихэссэн байна. Эр хониний үнэ нэгдүгээр сард нийслэлд хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй байсан бол Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 174.4 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.6 мянган төгрөгөөр нэмэгджээ. 
 
Түүнчлэн, газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны нэгдүгээр сард боодолтой өвсний (20кг) үнэ Өмнөговь аймагт хамгийн их буюу 12.2 мянга, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 2.9 мянган төгрөг байв.
 
Үхрийн 2 метрээс дээш урттай шир мөн сард 8.3 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, харин ямааны цагаан ноолуур 1 кг-ын үнэ 102.1 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2.9 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин хивэгний (25 кг) үнэ Орхон аймагт хамгийн их буюу 25.0 мянга, Төв аймагт хамгийн бага буюу 17.7 мянган төгрөг байлаа. 
Ат, соёолон үрээний үнэ 15-18 мянган төгрөгөөр нэмэгдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0