Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Криптовалютын хэрэглээ нэмэгдэж байна
3 жил өмнө   412
Геополитикийн томоохон сорилттой нүүр тулсан энэ цаг үед криптовалютын хэрэглээ нэмэгдэж байна. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулагчдад томоохон боломж болж буй ч нөгөө талаас хоригоос зугтах бас нэг арга хэрэгсэл болж байна.
 
“Kaik”-ийн мэдээллээр рублиэр хийгдсэн “Bitcoin”-ийн арилжаа 2021 оны тавдугаар сараас хойших дээд түвшинд хүрчээ.
 
Рублийн ханш ам.долларын эсрэг эрс суларч, доод түвшинд хүрсэнтэй холбоотойгоор ОХУ-д криптовалютын зах зээл анхаарлын төвд байна.
 
skip-share
“Bitcoin”-ийн ханш ойрын хугацаанд 42 мянга 800 ам.долларын түвшнийг давах магадлалтай.
 
Түүнчлэн ОХУ үндэсний валютаа крипто захад хөрвүүлж байна гэж Украины эрх баригчид үзэж, крипто биржүүдийг ОХУ дахь хэрэглэгчдийн дансыг царцаах арга хэмжээ авахыг уриалж байгаа юм.
 
Энэ хүрээнд томоохон крипто биржүүдийн нэг болох “Binance” барууны орнуудын хоригийн бай болсон ОХУ-ын хэрэглэгчдийн дансыг царцаахаа мэдэгдсэн байна. Харин одоогоор ОХУ-ын бүртгэлтэй иргэдийн дансанд өөрчлөлт оруулахгүй аж.
 
Түүнчлэн улс орнууд мөн адил криптовалютын зохицуулалтын ажлыг яаравчлах шаардлагатай байгааг онцолж байна. Европын Төв банкны тэргүүн ОХУ хоригоос зайлсхийх нэг арга нь крипто байна гэж мэдэгдээд байгаа юм.
 
Үүнээс гадна Жо Байдены засаг захиргаа ОХУ виртуал валют ашиглан хориг арга хэмжээнээс зайлсхийх боломжийг хязгаарлах талд арга хэмжээ авахыг крипто биржүүдэд уриаллаа. Мөн зарим шинжээчид ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-ын дижитал юанийн хувьд олон улсын зах зээлд орох боломж гэж харж байна. Хэрвээ дижитал юань олон улсын зах зээлд гарвал ам.долларын нөлөө буурахад хүрэх аж.
 
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд криптовалютуудын үнэ өссөн байна. Тухайлбал: крипто захад үнэлгээгээрээ тэргүүлэгч “Bitcoin”-ийн ханш даваа гарагийн арилжаагаар 2021 оны долоодугаар сараас хойших хамгийн дээд дүнгээр өслөө. “Bitcoin”-ийн ханш 12 хувиар өсөж, 41 мянга 900 ам.доллар хүрсэн бол үнэлгээгээр хоёрдугаарт бичигддэг “Ethereum”-ийн ханш 8.7 хувиар өссөн байна.
 
ОХУ-ын банк санхүүгийн салбарт тодорхойгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хэрэглэгчид крипто гүйлгээнд ихээр шилжиж байж магадгүй гэж “FRNT Financial”-ийн ахлах шинжээч үзсэн байна.
 
Мөн “Bitcoin” болон “S&P 500” индексийн 60 өдрийн корреляцийн коэффициент 0.60 нэгжид дөхсөн үзүүлэлттэй байгаа юм. Энэхүү үзүүлэлт нэг бүхэлд хүрэх юм бол төгс нэг жигд хөдөлж байна гэсэн үг болохоор байна.
 
“Simetri Research”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар “Bitcoin”-ийн ханш ойрын хугацаанд 42 мянга 800 ам.долларын түвшнийг давах магадлалтай гэж тооцоолсон байна.
 
М.Эрхэс
Криптовалютын хэрэглээ нэмэгдэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0