Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.2 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (5.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн харилцах 1.3 (38.7 хувь) их наяд, валютын харилцах 181.8 (8.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Бага мөнгө (M1) өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 434.6 (7.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (31.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Бага мөнгө (M1)-ний 4.7 (86.2 хувь) их наяд нь төгрөгийн харилцах, 747.6 (13.8 хувь) тэрбум нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байв.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 138.6 (11.8 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 12.1 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Гадаад цэвэр актив /ГЦА/ хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 641.1 (25.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4 (68.2 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив /ДЦА/-ын 24.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 15.8 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 (27.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.
Mөнгөний нийлүүлэлт 26.2 их наяд төгрөг байна |
|