Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монголбанк: 3.9 тэрбум ам.долларын нөөцтэй байна
2 жил өмнө   439
Валютын зах зээлд сүүлийн үед бий болоод буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. 
 
Тэрээр "2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. Энэ оны гурван сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна. Монголбанкны зарласан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2910 төгрөг байна. ОХУ Украин улс руу довтолж, дайн эхлүүлсний дараа төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байна.  Нэгдүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.доллар байна. Харин 2021 оны арван хоёрдугаар сард энэ үзүүлэлт 4.3 тэрбум ам.доллар байсан. 3.9 тэрбум ам.доллар нь 2021 оны эхнээс хойших хамгийн бага дүн юм. Төв банк ам.доллар хэвлэдэггүй учир хэд, хэдэн шалтгааны улмаас ам.долларын нөөц багассан. Төв банк банкуудад ам.доллар нийлүүлэхгүй байна гэдэг асуудал яригдаж байна. Энэ ташаа мэдээлэл. Бид өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбум амдолларыг нийлүүлсэн.   
 
Экспортоос давсан импорттой байна. Урд хөрш Ковид19 халдварын улмаас хөл хорио тогтоогоод байгаа. Үүний улмаас өнгөрсөн тавдугаар сараас эхлээд нүүрсээ гаргаж чадахгүй байна. Ингэснээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч эхэлж байна. Төв банкны зүгээс энэ асуудал тодорхой хугацааны дараа тогтворжино гэж харж байгаа. 
 
2021 оны байдлаар манай улс 8.5 тэрбум төгрөгийн экспортын орлого олсон. Үүний 90 гаруй хувь нь уул уурхайн түүхий эд эзэлж байна. 2022 он гараад экспортын орлого хэвийн хэмжээнээс доогуур байгаа. Өнгөрсөн оныхоос 20 орчим хувиар буурсан байна. Импортын хувьд өсөлттэй байна. 2021 онд 7.9 тэрбум төгрөгийн импортын бараа, бүтээгдэхүүн оруулж ирсэн байна. Үүний ихэнх хувийг автомашин эзэлж байна. Энэ дүн 2022 онд өсөх магадлалтай байна. Төв банкны зүгээс тансаг хэрэглээг хязгаарлах саналыг шийдвэр гаргах түвшний байгууллагуудад гаргана. Гаалийн татварыг нэмэх, эсвэл түр хугацаанд оруулахгүй байх арга санал тавина. 
 
2022 оны хоёрдугаар сарын байдлаар импортод зориулан 1.376 сая ам.долларын төлбөр тооцоо хийгдсэн байна. 376 сая амдолларын таван хувь нь автомашин, 55 хувь нь нефтийн бүтээгдэхүүн, 12 хувь нь барилгын материал, 14 хувийг хүнсний бараа эзэлж байна" гэлээ. 
Монголбанк: 3.9 тэрбум ам.долларын нөөцтэй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0