Монголын нефть бүтээгдэхүүн импотлогч компаниуд ОХУ-ын “Роснефть” компанитай 2.1 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу “Роснефть” компани манай улсын НИК, “Магнай Трейд”, “Ойн бирж”, “Сод Монгол” зэрэг жижиглэн худалдааны 12 компанид шатахуун болон дизелийн түлш нийлүүлэх юм байна.
“Роснефть”-ийн албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээллээ. Тус компани дээрх мэдээлэлдээ Монгол Улсын шатахууны нийт хэрэглээний 80 хувийг хангадаг тухайгаа бичжээ.
А.ЦЭЛМЭН
“Роснефть” манай улсын 12 компанитай 2.1 тэрбум долларын гэрээ байгууллаа |
|