Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Анхдагч Зах Зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо
2 жил өмнө   457
“Мон Бийф” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо. Ёслолд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох бусад албаныхан оролцлоо.
 
Цан цохих ёслолыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Хөгжиж буй орнуудын үндэсний томоохон компаниуд нь тухайн орныхоо хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон нийтийн хувьцаат компани байдаг. Энэ жишгээр манай улсын томоохон компаниуд болон тэдгээрийн охин компаниуд олон нийтийн болох хандлага сүүлийн хоёр жил эрс нэмэгдсэн. Үүний тод жишээ нь Таван богд группийн охин компани болох үндэсний үйлдвэрлэгч хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "Мон Бийф" ХК нь өнөөдөр нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгож байна. "Мон Бийф" ХК-ийн удирдлагууд, үүн дээр ажилласан бусад дэд бүтцийн компаниудад баяр хүргэе. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хөрөнгийн зах зээлийг тэлэх, үнэт цаас гаргагчдад тохирсон шаардлагуудыг тодорхой болгох түүнчлэн УИХ-аас баталсан бодлогын томоохон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Энэ ажлуудын хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах компаниудын оролцоо нэмэгдсэн”-ийг онцоллоо.
 
“Мон Бийф” ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64,285,700 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 45 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 2,892,856,500 төгрөг татан төвлөрүүлэх юм.
Анхдагч Зах Зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0