НӨАТ-ын урамшууллын сугалаа нь цөөхөн хүнд хүртэж байна гэсэн зарим иргэний шүүмжлэлээс үүдэн 2022 оны дөрөвдүгээр сарын 18-наас уг үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан.
Сугалааг зогсоосон ч НӨАТ-ын дүнгийн 2%-ийн буцаан олгох систем хэвээр үргэлжилж ирсэн бөгөөд худалдан авалтын баримтаа бүртгүүлэх идэвх буурсан нь судалгаа гарчээ. Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн: "10 хүртэлх баримт бүртгүүлсэн хүнд сугалааны 3 орон таарвал 30,000, 5 орон таарвал 60,000 төгрөг хожих боломж нээгдэх бол 51-ээс дээш баримт бүртгүүлсэн хүний 3 орон таарвал 60,000, 5 орон таарвал 500,000 төгрөгийн азтан болох боломж бүрдэх ч юм уу. Эцсийн байдлаар батлагдаагүй ч ийм хувилбараар иргэдийг идэвхжүүлэх боломжтой гэж үзэж байгаа" гэдгээ хэллээ.
Мөн И-баримт системийн шинэчлэлийн дараагийн хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлж, НӨАТ-ын сугалааны хонжворыг лайваар үзүүлснээр тухайн тоонууд тохирч байгаа хэдэн баримт танд байгаа зэрэг мэдээлэл нь шууд цагийн горимоор хэрэглэгчдэд харагдах байдлаар бэлтгэгдэж байгаа аж.
НӨАТ сугалааг сэргээснээр жилд 550,000 орчим азтан тодрох нөхцөл бүрдэнэ гэж тооцоолжээ |
|